Twitter+Festival

Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол



Twestival (Twitter+Festival) юм.

Ганц ганц дусал нийлж гадаад их далайг бий болгодог шиг нэг жиргээчийн санаа өргөжин тэлсээр дэлхийн жиргээчдийг хамарч, тухайн санаачлага нь бодит ажил хэрэг болдог ба даян дэлхийн жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

Twestival нь сошиал медиад тулгуурлан хамгийн том хандив босгосон үлгэр жишээ болдог бөгөөд одоогоор 1,2 сая доллар босгож 137 ашгийн бус үйл ажиллагаанд хандивласан байдаг байна. Жишээ нь 2009 оны Twestival-д нийт 80 хот оролцож 50 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг цуглуулж олон улсынашгийн бус байгууллагуудад хандивлажээ.

2011 оны Twestival наадамд дэлхийн 160 хотууд оролцохоор бүртгүүлсэн байна.

Дэлхий нийтэд 3 сарын 24-нд нэг өдөр болдог ёсоор UBTwestival-2011Занаду Арт Галлерейд цагтаа эхэллээ. @Twestival нь Монголд анх удаа болж байгаагаараа онцлог байсан бөгөөд Монголын твиттерчид нүүр тулан цуглаж, танилцаж, санал бодлоо солилцож, авъяас чадвараа үзүүлж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив цуглуулсан хөгжилтэй, хүмүүнлэг, сонирхолтой үйл ажиллагаа боллоо.

Comments

Frank said…
Хамтран ажиллах таатай байсан Hero.
Чамайг мундаг уран бүтээлч гэдгийг энэ арга хэмжээ надад баталж өгсөн. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Frank said…
This comment has been removed by the author.