Голливуудынхан Улаанбаатараар зорчсон нь.

Харуй бүрий болсон нэгэн өвлийн час хийсэн орой байлаа. Гэнэт олны шуугилдах чимээ анир газар аван улам тод сонсогдоно. Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр Airbus А380 онгоц газардаж байна. Энэ онгоцоор Голливудын алдарт одууд тэр тусмаа бидний сайн мэдэх киноны баатрууд ирцгээж байлаа. Өөрсдийн кинон дээрээс л хардаг байсан алдарт одуудыг өөрийн нүдээр харах гэж маш олон Монголчууд Чингис хаан нисэх буудал дээр бужигналдаж байлаа.

Бүх телевиз хэвлэл мэдээллийнхэн цугласан байлаа. Airbus А380 онгоц газардаж онгоцны хаалга онгойж хамгийн түрүүнд Алдарт найруулагч Steven Spielberg гараараа даллан бууж ирэх нь харагдана. Түүний араас хүн аалз киногоороо бидний танил болсон Tobey Maguire, мөн суперманы дүрээр бидний танил Brandan Routh, мөн Батмен кинонд тоглосноор бид бүхэн мэдэх Chiristian Bale, зэрэг олон жүжигчид онгоцноосоо бууж байв. Чү ай гэж олны дундаас самбаачлан зүтгэсээр нэгэн сурвалжлагч зураглаачаа чирэн байж сугарч гарч ирэн Spielberg гуайн хажууд очин ярилцлага авав. Сурвалжлагч: Сайн байна уу, Та манай Монгол оронд ямар зорилгоор энэ нүсэр багаа дагуулан хүрэлцэн ирвээ гэхэд, Spielberg : би бол хосгүй найруулагч хүн, олон ч газар олон киног хийж явлаа, Харин танай хүйтэн Монголд дүн өвлөөр ирсэн нь гол шалтгаан нь Хүн аалз, Бетман, Суперман зэрэг киноны гол дүрийн жүжигчдийг нэгтгэсэн нэгэн маш сонирхолтой шинэ адал явдалт ээлжит киногоо хийхээр ирсэн нь энэ билээ гэхэд. Сурвалжлагч та яагаад заавал монгол орныг сонгох болов, Spielberg хариуд нь би огт өөр Дэлхий дахин харж байгаагүй тийм газар шинэ киногоо хийхийг хүссэн тэгээд л Монгол орныг сонгох болсон, Киноны нэр одоохондоо нууц гэжээ. Төдөлгүй Тусгай унаагаар жүжигчид найруулагч бусад дагалдах хүмүүсийг Улаанбаатар зочид буудал руу авч хөдлөв. Олон Монгол залуучууд хоолой мэдэн машины цонхны цаанаас тэднийг олж харах гэж хашхиралдан үлдлээ. Маргааш нь Ерөнхийлөгч Spielberg-ийг дуудан Алтан гадас одонгоор шагнав. Гайхсан Spielberg орчуулагчаасаа ийн асуув. Сонин юмаа би Монгол улсад юу ч хийж амжаагүй дөнгөж ирээд байна шүү дээ яг юуны тулд намайг шагначихваа гэхэд, орчуулагч нь Та зүгээр дуугүй л ав Манай ерөнхийлөгч гаднаас ирсэн алдартай хүмүүсийг дандаа шагнаж байдаг юмаа гэв. Удалгүй зураг авалт эхэлж хүн аалзны Tobey Maguire салхийг нь хагалж зурганд оров. Олигтой өндөр байшин барилга байхгүй байсан учир Монголдоо хамгийн өндөр болох Шангрила болон Blue sky барилга хооронд шүлсээ цацан дүүлж байв. Spielberg энэ 2 -оос арай өөр барилга байна уу гээд Сүхээ ахын талбайн баруун талд байрлах Бодь цамхаг болон Хангарьд цамхаг руу хялайв. Хүн аалзаа чи тийшээ нэг үсчээ дэхь гэхэд Шангрилагын орой дээрээс шүлсээ харваж бодь цамхаг руу дүүлж байхад хүн аалзны шүлс нь -380с царцаж барьцалдаагүй болж Сүхээ ахын хөшөөний хажууд айхавтар хүчтэй уналаа. Ярвайсаар арай гэж босох гэтэл талбайн мөлгөр хүн халтирдаг хэсэг нь таарч дээр дахиад арагшаа дагзаараа савж унаад босож ирсэнгүй, кино групп сандрангуй гүйж ирвээс хүн аалз манарчихсан хэвтэж байлаа. Spielberg ууртай нь араггүй хүрч ирээд чи чинь одоо яагаад байнаа олигтойхон тоглож чадахгүй гэж уцаарлахад Хүн аалз : Монголын энэ хүйтэнд чинь миний шүлсний наалдах чадвар үгүй болж би хөлдөж үхэх нь гэж уйлагнав. Түргэний машин хангинан ирж хүн аалзыг ачаад II эмнэлэг дээр иртэл ор байсангүй тул хоорондоо зодолдсон шалтгаанаар хэвтэж байсан намын 2 гишүүнийг хөөж гаргаад хүн аалзыг хэвтүүлжээ. Spielberg бухимдан за дараагийн зураг авалтандаа оръё хүн аалзыг эдгэтэл Бетманы зургийн авъя гээд адууны мах амталж суусан Brandan Routh дуудан ирүүлжээ. Амаа арчаагүй тостой уруултай сонгино үнэртүүлсээр яаруу сандруу таксидаж ирсэн Бетман: миний ээлж болцон юм уу ийм хурдан уу гэсээр аман дээр гарсан яраа хуруугаараа оролдон унтууцсан байснаа Spielberg -ийг муухай харсанд дуугүй болов. Зураг авалт эхэлж Бетман машинаа унан 100 айлын замаар давхих гэж үйлээ үзэн мөн түгжирсээр урт том машинаа жолоодох гэж хөлс нь цувж байлаа. Бетман уулзвар дээр эргэх гэж байгаад нэг микро автобусыг шүргээд гэрлийг нь бут үсэргэв. Үүнийг харсан Spielberg цаашаа шууд зургаа үргэлжлүүл наадхаа орхи зүгээр, төлбөрийг нь хийчихнэ гээд аашлав. Хаазлаад урагшлах гэтэл тал талаас нь Бетманы машиныг хөдлөх араггүй хэдэн микро автобуснууд хашаад авав. Амандаа үглэсээр микроны сахал самбаагаа унжуулсан жолооч ууртай нь араггүй гарч ирээд, хаанаас гарч ирсэн муу тучий вэ гэрэл хагалчихлаа нударган амт үзэх үү 20 мянган цаас өгөх үү аль нэгийг нь сонго гэсээр бусад микроны жолооч кондуктор нарын хамт бүчээд ирэв. Бетман хэлийг нь ойлгохгүй учир дэмий л шулганана. Энэ үед Spielberg гүйж ирээд баахан бархирав даанч хэл мэдэхгүй жолоочид зүгээр л нэг сармагчин хашхирч байгаа адил юу ч ойлгохгүй байвч өөдөөс нь хэрэлдэнэ. Удалгүй замын цагдаа ирснээ 100% Бетманы буурийг тодорхойлоод үнэмлэх байхгүй бол машиныг чинь журамлана хэсэг дээр очиж учраа олноо гээд Бетманыг машинд нь чихэж оруулаад явах гэтэл Spielberg дэлбэрэх шахаж түрүүвч ээ уудлан 100 $ дэвсгэрт баахныг цагдаагийн өөдөөс шидчхэд, цагдаа маш эвлэгхэн англи хэлээр: соорий би авилгал авдаггүй гэж хэлчхээд хэрэгтнийг аваад одов. Spielberg галзуурахад 5 хуруу дутуу байв. Туслахаа загнасаар дараачийн зураг авалтад хурдал гэсээр Stielberg даарсан гараа үрж нусаа татан машиндаа орж суув. Суперман буюу Brandan Routh ирснээ ихэд дээрэнгүй харцаар, энэ жижигхэн хотод нисээд би дүрээ бүрэн гаргаж чадахгүй гэх мэт ярьж байснаа хувцсаа өмсөөд гадаа гартал нэг гэхэд чих нь хөлдөж хоёр гэхэд хамар нь халцрав. буцаад орох гэтэл Spielberg түлхээд зураг авалтад нь оруулав. Суперман нисээд нисээд л байв нэг мэдсэн төөрчихсөн Улаанбаатарын утаан дотор юу харагдахгүй хоолой нь хорсож явж явж дэнжийн мянгын нэгэн айлын хашаанд овоолсон нүүрсэн дунд өөрийн эрхгүй шургачин ойчив. Гэрийн эзэн Дондог суперманыг хүүтэйгээ нийлж дамнан бор гэртээ оруулан хүйтэн усанд хөлдсөн гарыг нь дүрж, цай ойчуулан нэг юм сэхээ оруулав. Spielberg суперманыг ор сураггүй алга болсон д боож үхэхээс дор юм болж харааж, үглэж гарч орж байгаад Монгол орны дүн өвөлд 2 хацраа мялаалгав. Маргааш нь Spielberg Ерөнхийлөгч дээр орж За болий би энд кино хийнэ гэж худлаа юм байна, та энэ шагналаа ав би бушуу түргэн нутаг буцах хэрэгтэй байна. Манай онгоц ирэх хугацаа нь хараахан болоогүй байгаа тул Надад онгоц гаргаж өг хэмээн аашлахад, Ерөнхийлөгч за тэгвэл та бүхэн цасан шуурга намдтал 7 хоног хүлээх болж дээ., бүх нислэг цуцлагдсан байгаа манай оронд хүйтний эрч чангарч байгаа гэв. Хэрэв шуурга намдвал Батлан хамгаалахын сайдаас МИ-8 нисдэг тэрэг нэгийг зээлээд авалдаа голохгүй бол жоохон хуучин л байхдаа гэв. Царай алдаж цонхийсон Spielberg яах учраа олохгүй visa картаа хоосортол ууж, хар Чингисийг дотны анд болгоод тэр жилдээ буудлын өрөөндөө өвөлжжээ.

Дүрүүдэд:

Steven Spielberg, Tobey Maguire


Brandan Routh, Chiristian Bale

Голливуудынханыг аялуулсан - Эрдэнэбаатар © 2009.

Comments

tsigaanaa said…
hahahaha yoooooi vhtel ineelee.Hen ni iim hOgiin ym bichdeg bnaa. Aimar setgesen bna sht. Amjilt....
Admin said…
би өөрөө бичсэн юм, хэн ийм хөгийн юм сэтгэдэг байнаа гэж үү, тэр чинь би байна. хэхэ
Хахахаха шал балай юм хаха, яаж яваад ийм юм бодож олдог байнаа хаха
Anonymous said…
setgesen baishd. molodets..
Anonymous said…
It's cool and so funny. Thanks!
Jasper said…
Бааааааааахахаха Элэг хөших шахлаа. Нээрээ л хөгийн юм сэтгэсэн байна даа. Бүр нүдэнд харагдаад болдоггүй ээ. Шал балайн Баааахахаха (үхтлээ инээгээд нулмисаа арчингаа нойтон гараараа үлдээв)