Шөнийн цагаар авсан Дэлхийн зураг,

НАСА-гийн хиймэл дагуул шөнийн дэлхийн зургийг авсан байна л даа. Үүн дээр тулгуурлаад тивүүдийн гэрэл цахилгааны хөгжлийг харж болох юм.



За эндээс харахад Бразил улсын зүүн эрэг орчимоор томоохон хотууд төвлөрсөн нь харагдаж байна. мөн хойгуураа Венесэул улсын хавиар гэрэлтэй л байна.

Хар тив маань харин бага зэрэг харанхуй байна л даа гэхдээ Сунецийн суваг Египед хавиараа бол пиг байна даа.

Мөн эндээс газын зурваc ойрхи дорнод хавиар бол улс орон хэрхэн шигүү сууршсан нь харагдаж байна.

Австрали тив гэхэд зүүн эргийн томоохон хэд хэдэн хотын гэрлүүд л харагдаж байна. Төв хэсгээрээ харанхуй шахуу байна.

Хажууд нь газар нутаг бага ч олон том том хоттой Шинэ зеланд овоо гэрэлтэй харагдаж байна.

За үнэхээр их хотжилтын төвлөрөлт бий болсон гэхээс өөр хэлэх аргагүй АНУ- бол зүүн болон баруун эргүүд үнэхээр их гэрэлтэй харагдаж байна.

Аргагүй шүү дээ Хөгшин Ёвроп тив ийм байхаас өөр яахав. Харин Москва ямар том хот болох нь эндээс төвөггүй харагдаж байна.


За эцэст нь бидний АЗИ тив маань. зүүн өмнөд ази дажгүй харагдаж байна. Япон, өмнөд Солонгос хоёр ч ёстой гялалзаж байна даа.

Хятадын зүүн эрэг болон энэтхэг нилээн гэрэлтэй байна. Хаа очиж Улаанбаатар минь Метрополис хот гэсэндээ жоохон гэсэн харагдаж байгаад нь баяртай байна. за хойшоо Сибирь бол тас харанхуй. мөн хойд Солонгос бас тас харанхуй л байна хөөрхий социлист тогтолцоотой улс болохоор нэгдсэн журмаар тогтсон цагт тогоо тасалдаг байлгүй.

Дэлхийн шөнийн зураг ийм л байна.




Comments

Anonymous said…
Энэ ёстой гоё зурагнууд байна.