Твиттер ээр хөлбөмбөг үзвээ.

Өчигдөр орой Монголын шигшээ баг Филипин ны багтай тоглолт хийлээ. Тэгээд яахав дээ 2:0 хожигдлоо л доо, бас тэр улаан карт авдаг нь юу ч бэ дээ. 3 сард Монголд ирхээр нь манайхан бут ниргэх байлгүй дээ, Монголд болох тоглолтонд дээрээ аягүй бол хожиж бөөн юм болноо, учир юунд байна гэвэл энэ сайхан утаагаа цээж дүүрэн амьсгалж аваад хурд хүч орох байлгүй,

Манайхан
Филипинд яг гоё Улаанбаатарынх шиг утаа байхгүй болсноос л болж хожигдсон байна шдээ, Тэр дасгалжуулагчид нь бодмоор юм хотынхоо утаанаас жаал юм хуманд баглаж авч яваад ид тоглоод ядрах үед нь яг сайхан хажуухнаас авч явсан тэр утаагаа алгуурхнаар аажуухан тавьж өгөх байсан байхгүй юу, тэгсэн бол манай шигшээ баг хожих байжээ. Би тэр үед гар утаснаасаа твиттер уншаад сууж байлаа, энэ хүмүүс чинь яг нүдэнд харагдтал бичих юмаа, тухайн үед нь Филиппины твиттерчид давлагаалж бүр сек, минутад хэдэн зуугаараа твийт(жиргээ) орж ирж байхад уншиж амжихгүй байсан, зүгээр тэднийг дагаагүй # буюу хаштаг хэрэглээд дагахад тийм байсан. За юу хэлэх гээд байнаа гэхээр 2009 онд твиттерт тийм олон Монголчууд байдаггүй байж тэр үед цөөн хэдээрээ нийлж байгаа #mongolia гэсэн үгийг trending topic –т оруулах гэж 3 ч удаа оролдож байсан яах арагүй хүн ам багатай болхоор жулдаж билээ topiс т ч оруулж чадаагүй. trending topic гэж юу бэ гэхлээр та твиттерээрээ нэвтрээд ороход хажуу талд чинь # аар эхэлсэн 10 үг байгаа тэр 10 үг бол яг тухайн цаг мөчид дэлхий дээр нэг минутад жиргэгддэг хэдэн сая жиргээнээс хамгийн их жиргэгдэж буй топ 10 ийг хэлж байгаам. 10 -т орсон жиргээ бол дор хаяж минутад багаар бодоход 300 удаа жиргэгдэж бас 1 секундэд 5 жиргээ зэрэг төрдөг гэсэн үг. Харин өчигдөр Монгол, Филиппин хоёрын тоглолтонд дээр 90 гаруй сая хүн амтай Филиппин твиттерчид(Жиргээчин) яг тоглолтын үеэр Манайхныг сайнтай муутай жиргэсээр байгаад нэг харсан trending topic #Mongolia гэсэн орчихсон байсан, дэлхий даяар твиттердээ орчихсон сууж байгаа бүх твиттерчинд нэгэн зэрэг харагдлаа л гэсэн үг юмдаа. Монгол твиттерчид бас юугаараа дутхав гэсэн шиг нилээд их жиргэж байсан зарим нэг бүүр Монголын Хөх чоно багаа өмөөрч Филиппинчүүдийн эсрэг юм бичиж л байсан, Тэдний багийн нэрийг нь орчуулбал “жижигхэн нохой” гэсэн утгатай гэлүү.... Твиттер заримдаа хэрэг болноо, Сүүлийн үед байгууллагууд нэлээд орж ирээд байгаа. Нэг удаа Өргөөгийн твиттер акоунтаас кино үзий гэж бичсэн эхний 20 жиргээчинг үнэгүй кино үзүүлж байлаа, Бас нэг Жиргээчин хүү боллоо гээд зарлахад Юнителийн твиттер акоунтаас яг тэр төрсөн өдрийн он сараар нь дугаар бэлгэлж араас нь Хас банкны твиттер акоунтаас хүүхдийн хадгаламж нээж өгч байсан, за тэгээд өдөрт хичээн нэг уралдаан тэмцээн таавар асуулт хариулт болж байдаг газар даа.

Comments