Явсан нохой яс зууна.


За сайн байцгаана уу. Би бүүр оны өмнө яваад одоо сая л ирлээ. Шинэ оноо
гадаадад гаргасан бодвол энэ жилжингээ л ийшээ тийшээ явах ийм байлгүй
дээ ккк. Зүүн өмнөд ази аараа аялж байгаад ирлээ. Хамт явсан хүн маань
ийш тийшээ нэлээд явсан туршлагатай болохоор газардсангүй.

Энэ жил зориуд өвөл болгож байгаад дулаан газар луу явсан, тэгээд тэнд хамгийн
багадаа л +30о тэгээд +38о хүрч байлаа чийглэг
газар 3 хоноод дасчихсан, харин их хөлөрдөг тэгээд өдрийн хэчнээн их
усан орноо. Шорд, пудволк, тавчик 3 аас өөр сонголтгүй бас шүхэр хааяа
хааяа бороотой таарна. Өвлөөс хэдэн цаг нисээд гэнэт халуун газар буусан
чинь пүн гээл нэг зууханд орж байгаа мэт санагдсан төд удалгүй зүгээр
болов. Сая Улаанбаатарт буугаад их сайхан байна утааны бахдам үнэр тэсгэм хүйтэн
зэрэг нь, буугаад орж гарах хооронд нүүр, ам, чих өмрөөд унах гэж байгаа
юм шиг, даарч чичрээд байсан нээх удалгүй зүв зүгээр болчихсон. Монгол хүн чинь юманд дасан зохицохдоо хурдан ч юмуу. Хамгийн
халуун газраас нэг хүн авчраад Монголд өвөлжүүлээд сэтгэгдлийг нь сонсох
юмсан ккк. Юу юу гэх болоо........ За баахан нуршлаа. Nikon camera
үүрээд явсан нэлээд зураг дарсан заримаас нь үзүүлэе. fb дээрх зурагтайгаа давхцуулаагүйгээр оруулав. Эцэст нь ажил ажил гэсээр байгаад хөгшрөв, өөртөө амралт цаг зав заавал гаргаж байгаарай, энэ их чухал шүү :) Gogo блог дээрээсээ зургуудаа ачсан байсан тул зурагнууд ийм тамгатай байгаамаа ккк




























































































































































































Comments

Айдаа сайхан амарчдээ, үнэхээр л залуу насанд бас амралт зугаалах хэрэгтэй байх шүү
Сайхан амарсан уу? Кино зураг авалт амжилттай биз дээ?
Энэ зургуудыг харахад макро зургаар тун сайн мэргэшссэн болох нь харагдаж байна :)
Ganzorig said…
Ай мөн ч сайхан газар даа... чи бас малайз орсон юм байна тээ. Clarke quay, marina bay, singapore zoo сайхан харагдаж байна шүү. Сингапур аялал зугаалгаар ирэхэд хамгийн тохиромжтой газар юм шиг . Ялангуяа Монголчууд өвлийн хахирган үеэр 7 хоноод буцахад сайхан халуун орны энерги аваад буцах байхшүү. Андыг ийм блогтой гэж ерөөсөө мэдээгүй юм байна.