EARTH - Хэдхэн хоромын дотор Дэлхийн өнцөг булан бүрт..........

Сайн байцгаана уу. Би бээр хэдэн 7 хоногын турш BBC болон Discovery сувгуудын гайхалтай баримтат 10 гаруй цуврал нийтдээ 400 гаруй минутын кинонуудын үзвээ. Тэгээд тэдгээрээс бас олон хоног ноцолдож байж өөрт гоё санагдсан хамгийн үзэсгэлэнтэй байгальтай хэсгүүдийг ялгаж cut хийж авав. Хэд хоног сууж байгаад нийтдээ 400 гаруй минут матералыг өөрийнхөөрөө янзалж хөгжмийн хэмнэлд нь тохируулж эвлүүлж мантожлаад, 14 мин болгов.


Тэгэхээр дараах видеоноос та Дэлхийн өнцөг булан бүрт орших гайхамшигтай сайхан байгалийг тольдон харах болно. Гүн цэнхэр далай тэнгисийн ёроол, Цавчим өндөр хад уулс, өргөн уудам газар нутаг, ер бусын гайхалтай ургамал ногоо, өглөө үдшийн нүд алдам дүрслэл, хэзээ ч харж байгаагүй гайхалтай үзэгдэлүүд, шөнийн тэнгэр оддын зураглалтай хэсгээс дэлхий эргэж байгаа нь мэдэгдхүйц дүрс мөн тэнгэрийн заадас, зэрэг олон сайхан зүйлсийг ердөө 14 минутын дотор харах болно. Бидний анзаардаггүй байсан байгалийн яруу тансаг, уран гоо, гайхамшигийг багахан ч атугай танин мэдэрч эх дэлхийгээ хайрлах сэтгэл бадраасай хэмээн "EARTH" "Дэлхий" хэмээн нэрлэв энэхүү. Харин өмнөх нийтлэл дээр миний өөрөө хийсэн Монголын зарим байгалийн тухай бичлэг байгаа.




All rights reserved © 2010 Self development blog.
blog.

Comments

Anonymous said…
1 medeelel asuuya tegehv? video cut yaj hiideg ym be?
saihan tailbarlaj Ogch tus bolooch! please