Аз жаргалтай амьдрал гэж үгүй харин аз жаргалтай хором мөчүүд гэж бий.

Хүний хөл хөдөлгөөн болсон нэгэн цайны газар, өдрийн цайгаа уухаар захиалгаа хүлээсхийн ширээ тогшин намхан шар залуу жуумалзан сууна. Зөөгч ирж хариут мөнгийг нь өгөхөд тэр дунд нэг үмгэгдэж муухай болсон 1000 төгрөгийг хараад дурамжхан авав.


Одоо надад ийм муухай 1000 тийн дэвсгэрт таарах ч гэж дээ, энийг одоо хүн болгон голно доо хэмээн бодож байхнээ нэгэн санаа зурвас хийн орж ирэв. Халтар ч гэсэн энэ 1000 тийн дэвсгэртийг хүнд тоогдхоор болгоноо гэсээр бал гаргаж ирээд дээр нь бичиж гарав: “Хэрвээ танд энэ дэвсгэрт очих юм бол хадгалж яваарай. Аж жаргал авчирна ” гэж бичээд түрүүвчиндээ хийгээд гарч одов.

Маргааш нь Такси барихдаа өнөөх 1000 төгрөгөө анзаарсанчгүй унааныхаа хөлсөнд өгөөд буужээ. Тэр 1000 тийн дэвсгэрт ингэж олон хүний гар дамжсаар олон ч хоног өдрүүд өнгөрчээ. Харин очсон хүн бүрдээ хэсэг хором ч атугай аз жаргалтай үйлст зориулагдан эргэлдсээр байв. Ажлаа тарсан нэгэн бүсгүй яаран сандран дэлгүүр хаахаас өмнө очиж дүүгийнхээ дуртай амттанг авхаар гүйнэ.

Арай хийн амжиж очоод хүссэн зүйлээ авчихаад сэтгэл хангалуун гэртээ иржээ. Түүний дүү гар бариад бугуй барихаар шийдэж эгчээсээ элдэв асуудал тоочин мөнгө шаналгаж эхлэв. За за авдаа ав дахиж өгөхгүй шүү гэсээр эгч нь түрүүвчээ уудлан мөнгө өгхөд тэр дундаас өнөөх халтар 1000 тийн дэвсгэртийг ихэд голонгуй за за энэ 1000 ийг та өөртөө аваа гээд сансанаа бүтээнсэн учир үтэр түргэн холдов. Эгч нь араас нь чиний дуртай амттанг авхад л хариултанд ирсэн мөнгө ш дээ чи орлогогүй байж бас мөнгө голно гэнээ гэсээр халтар үмгэгдсэн 1000 тийн дэвсгэртийг эргүүлж суутал “Хэрвээ танд энэ дэвсгэрт очих юм бол хадгалж яваарай. Аж жаргал авчирна ” гэсэн цэвэрхэн гаргацтай бичсэн үгийг олж уншаад дотроо “Найз залуутай болмоор байна” биелээсэй гэж хэлээд ихэд баярлангуй инээд алдан угаалгын өрөөнд орж цэмцийтэл нь угааж хатаагаад түрүүвчиндээ хийгээд амарч гэнэ.

Намхан шар залуу цайны газар орох гэж явж байхад замд нь нэгэн сэтгэл татам бүсгүй цүнх түрүүвчээ санамсаргүй унагчихаад салхин хийссэн зүйлсээ ганцаараа цуглуулах гэж ядсан байдалтай дүр зураг харагдав. Залуу ч ухасхийн түүнд тусалж хамгийн сүүлд үлдсэн хийсч явж байгаа 1000 тийн дэвсгэртийг ихэд баатарлагаар хөөн барьж аван түүнд өгөхөд бүсгүй: Тусалсанд их баярлалаа ганцаараа сандарлаа гээд, аз жаргал авчирдаг 1000 тийн дэвсгэртээ салхинд алдах шахлаа харин та барьж авч өгөөгүй бол аз жаргал минь сахиар наадан одох юм шиг санагдлаа гэх агшинд Залуу лавшруулж хартал анх түүний цайны газар хариултанд авч гологдож байсан мөн дээр нь өөрийнхөө гараар бичсэн үг нь дурайж байхыг олж хараад золтой л миний мөнгө гээд хашгирчихсангүй. Тэд ингэж 1000 тийн дэвсгэртээр дамжуулан анх танилцаж байжээ. Түүнээс хойш “Хэрвээ танд энэ дэвсгэрт очих юм бол хадгалж яваарай. Аж жаргал авчирна ” гэсэн үг биелэлээ олж хорвоод шинэхэн хосууд бүл нэмжээ.

1000 төгрөгтэй явснаас Мантуун бууз авч идээрэй хэхэ :) - Эрдэнэбаатар

Comments

Таалагдлаа, их дажгүй өгүүлэмжтэй болж, аз гэхээсээ илүү сэтгэлээсээ хандсан зүйлс эргээд хүнд аз жаргал авчирдаг гэдэгдээ
Frank said…
Сайхан бичлэг. БИ бүүр өмнө уншсан.