Бид Сансарт нахив.


Он тоолол өнгөрч солигдсоор 2011 хэдийнээ гарсан байлаа. Улс төрийн томчуул талцан хуралдаж байж нэгэн шийдвэрт хүрчээ. Тэр хурлаас гарсан тогтоолын дагуу бүхий л зүйлсийг шуурхай бэлдэж эхэллээ. Эхний ээлжид 100 мянга гаруй хүмүүсийн материал цуглав.

Тусгай комисс шалгаж олон янзын сорилт даалгавар эмнэлгийн үзлэг зэргийг тавьсны эцэст тэндээс сонгож сонгож шигшиж шигшиж 1 л залуу үлдэв. Тэр залуугийн алдрыг Монголхүү гэдэг ажээ. Монголхүү Хятад, Орос, АНУ зэрэг хэдэн оронд очин улсын даалгавраар маш олон хүнд хэцүү сорилтуудыг гүйцэтгэн дасгал сургуулилт бэлтгэлд хамрагдаж үзээгүй юм үзэж нусаа хацартаа наахаас холгүй юм болж байжээ. Сонин сонин хоол унд элдэв янзын араншинтай хүмүүстэй харилцаж сүүлдээ эх орон, элгэн нутаг, ижий аавыгаа үгүйлэн боддог болжээ.


Удалгүй цаг болж Казахстан улсын Байконуур сансрын станцаас 2011 оны 3 сарын 22 ны өдөр 2 дахь монгол хүн сансарт нисэхээр бэлэн болж дэлхий даяар энэ талаар шуугин байлаа. Монголхүү хөөрөлтөд бэлтгэн экипажийнхантайгаа Holmos-76 хөлөгтөө хэдийн байрлалаа эзлэн станцаас зөвшөөрөл ирэхийг хүлээн сууж байлаа.


Энэ агшин д түүнд түмэн бодол давлагаалж байлаа. Манай хөлөг буцаж газардаж чадах болов уу эсвэл үүрд сансарт үлдчих юм болов уу гэх мэтээр эхэндээ айдас мэтийн бодлууд орж гарч байснаа гэнэт тэрээр хайрт ижийгээ санав. Миний хүү чинь улсын өмнө хариуцлага хүлээсэн том хүн шүү сайн яваад буцаж ирээрэй гэж хэлээд үнэсээд явуулсан ээж нь нүдэнд нь харагдаж хамрын самсай нь шархирах шиг болов.


За чи чухал үүрэг хариуцлага тээж яваагаа ухамсарлана шүү Монгол улс чамайг сансарт хөөргөхийн тулд 20 сая ам доллар төлсөн чи үүнийг салхинд хийсгэж болохгүй гэх нисэхийн өмнөх уулзалтад дээр хэлсэн ерөнхий сайдын үг санаанд нь орж Монголхүү өөртөө “БИ ЧАДНА” хэмээн хэлсээр өөрийгөө хатуужуулав. Удирдах станцаас хариу ирж, агаар мандлаас гарах хөөрөлт эхлэхэд 10 минут дутуу байгааг сануулав. Тэгэхэд дэлхийн улс орон түүнчлэн Монголд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголхүүгийн талаар шуугилдаж байв.


Эрхэм хүндэт үзэгчдээ, Монголын ард түмэн минь, бид нэгэн түүхэн цаг үеийн гэрч болох гэж байна. Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ой буюу өнөөдөр 2011 оны 3-р сарын 22 өдөр 2 дахь удаагаа Монгол хүн дахин сансарт нисэх гэж, Бидний дунд өсөж торнисон энгийн нэгэн залуу Монголхүү маань одоо 8 минутын дараа Эх дэлхийгээсээ хөөрөх гэж байнаа, Манай телевиз Байконуур олон улсын сансрын станцаас шууд дамжуулж байна гэх мэдээг гэртээ телевизээ үзэн сууж байсан Ардын армийн ахмад, Сансрын нисгэгч Ж. Гүррагчаа гуай гаран дээр нь бөнжигнөн унан нулимсаа арчин байж үзэн суув. Бүхий л хүмүүс телевизээ ширтэн энэ үйл явдлыг анхааралтай гэгч нь үзэн сууж байлаа. Хөөрөхөд 3 минут үлджээ.


Монголхүүгийн зүрх хүчтэй цохилж хөлгийн кабины хананд хадсан Ээж аав ах дүү, болон хайртай хонгор бүсгүйнхээ гэрэл зураг руу ширтэж анхаарлаа төвлөрүүлж суув. 10,9,8 гэж чанга дохиогоор тоолж эхлэв. Хөлөг тийрэлтэд бэлдэн хүчтэй гэгч нь гал утаа маналзуулан эгц дээш огторгуй өөд чиглэн тэмүүлж буй нь аюулгүй бүсээс ажиглаж буй олон орны сэтгүүлчид харагдана. 3,2 хэмээн тоолж байхад бараг бүхийл ертөнц тэр чигээр анир чимээгүй сэтгэл догдлон анхааралтай гэгч нь харж байлаа 1,0 хэмээн дохио асахад Цав цагаахан өнгөтэй Holmos-76 газраас аажим хөндийрч хязгааргүй уудамд уусан одов. 10 минутын дараа хөлөг амжилттай агаар мандлаас гарч чадлаа гэсэн мэдээ цацагдлаа, бүгд л баяр хөөрөөр амьсгалж Улаанбаатар хот даяараа зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд хотын иргэд хүн давлагааг үүсгэн явж байхыг хотын дээгүүр нисэх нисдэг тэрэгнээс оператор дамжуулан дэлхий нийтэд цацаж байлаа. Мөн A Sound хамтлагийн “Сайн байна уу огторгуй” The Lemons хамтлагийн “Бид сансарт байна” зэрэг дуунууд хит парад чартуудын 1,2 байруудыг булаацалдан хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байлаа.


Энэ үед Монголхүү Багынхны хамтаар Олон улсын сансрын станцад холбогдон хэдэн цагийн дараа задгай сансарт гарах ээлжээ хүлээн хөлгийн цонхоор эх дэлхийгээ хэчнээн ч удаан юм бэ хараад л байж хараад л байж, гүн цэнхэр өнгийн далай тэнгис, тод цагаанаар харагдах мөсөн тивүүд алтан шаргал элсэн цөл говь манхнууд бүгд л нүдний өмнө илхэн харагдаж байлаа. Тэрээр өөрийн эрхгүй дуу дотроо дуу алдаж Ямар агуу ямар үзэсгэлэнтэй юм бэ хэмээн бодохын хажуугаар сэтгэл догдлолоо дарахыг хичээв.
Тэрээр хөлгийн хоолой дундуур жингүйдсээр сониучирхан нөгөөгөөс нөгөөд шилжин орж явж байгаад экипажийн даргаас зэмлэл хүртэв. Монголхүү задгай сансарт гарч ажилласан биш харин ч 5 см-аар өндөр болжээ.


Харин Монголд хамаг л телевизүүд Монголхүүгийн талаар нэвтрүүлэг бэлдэж, түүний сурч байсан сургууль, багш ангийн нөхөд, аав ээж хамаатан садан зэрэг байж болох бүхий л хүнээс сурвалжлага авч байлаа. Хотын гудмаар Монголхүүгийн зурагтай том том анонс хаяг зэрэг энд тэндгүй байрлуулсан байв. Гадаад дотоодод энд энд тэмцээн орж буй манай орны тамирчид энэхүү баярт мэдээг дуулмагцаа өөрсдийн оролцох төрөл бүрдээ бусад өрсөлдөгч тамирчнаа илт давуу ялж алт, мөнгөн медалийн хурыг буулгаж баяр дээр давхар баяр нэмж байлаа. 10 хоногийн даараа нэгэн төмөр биет агаар мандлыг хүчтэй зүсэн орж ирлээ асар хурдтайгаар доошилсоор бараг солир лугаа адил улаан хүрэн өнгөтэй болон агаар мандалд шаталт үүсгэн бууж буйн энэ байлаа. Увс аймгийн Увс нуурын орчим олон хүмүүс цугларсан байв. Тэд гагцхүү сансраас буун ирэх газардах зориулалттай нэг удаагийн жижиг дагуул хөлгийг нүдээрээ хайн зогсон буйн энэ билээ. Үүлэн дундаас нэг бараан зүйл улам тодорсоор байх нь өнөө жижиг нисгэгчдийг буулгагч хөлөг мөн байлаа.


Яг товлосон газартаа буулгагч хөлөг бууж хүмүүс хөлгийн төмөр тагийг нийлэн онгойлгон дотроос нь эх орны бахархал Монголхүү гээ өргөн гаргалаа. Бүгдэл баярлацгааж шуугилдаж байв. Монголхүү олон хоног жингүйдэлд байсан учраас нэг хэсэгтээ алхаж чадахгүй тул тэргэнцэр дээр суулган хүмүүсийн хамтаар цааш одов. Тусгай онгоцоор нисэн улсынхаа нийслэлд хүрэлцэн ирлээ олон хүмүүс онгоцны буудал дээр цуглаж түүнийг хархаар хүлээж байлаа. Монголхүү алхсаар онгоцноос бууж ирэхэд түмэн олон шуугиж байв.


Хамгийн түрүүнд Ээж нь тосон авч аяга сүү алд цэнхэр хадаг барин баярын нулимстайгаар хүүгээ үнэслээ, Дараа нь хатуу үгтэй Ерөнхий сайд болон Монголын анхны сансрын нисгэг зэрэг нөлөө бүхий хүмүүс түүнийг угтан авав. Хэсэг хугацааны дараа тэрээр Монгол Улсын Баатар цолоо Ерөнхийлөгчөөсөө авахаар төрийн ордон руу явж байхдаа машины цонхоор зам дагуу даллан зогсох олон хүмүүсийг харжээ байхдаа. Ай хүмүүний амьдралд юу эсийг үзэх нь энэ вэ хэмээн бодсоор бага зэрэг инээвхийлэн явна. Энхтайваны гүүрэн дээгүүр төрийн хамгаалалтын унаа дохио дуугаа хангинуулан Монголхүүгийн сууж яваа цуваа төрийн ордны зүг хурд нэмэн давхин одов.

зөгнөлт юм бичих гэж оролдов гэхдээ юмыг яаж мэдхэв гэж бодлогширсон - Эрдэнэбаатар


Comments

Jasper said…
Паайй тэр Монголхүү ёстой Гагаарин гагаа шиг авчээ хэхэ. Гүрээг нисэхэд лав ийм юм болж байгаагүй байх аа. Тэр Лемонс, Эй-соунд эдрийн дуу бол ай, шал хөгжилтэй байж эдр :P Гоё авчээ, ёстой нүдэнд үзэгдтэл, хамаг биений үс арзайтал авчийшд ках ках