Орон орны хүмүүсийн характер

HELLO. За тэгэхлээр харь орон, хилийн чанадын нөхдүүдтэй хаана ч юм хэзээ ч юм бүү мэд тааралдаад байдгийм. Мэдээж тухайн орныг ганц хоёр хүнтэй нь уулзаад төсөөлөх нь төөрөгдөл билээ. Унага нь шийр алаг бол эх нь хээр алаг гэгчээр бас ч оргүй хоосон биш учраас, хаа газар тааралдаж хэдэн үгс солилцож байсан нөхдүүдийн надад үлдсэн сэтгэгдлийг түүгээр дамжуулан тухайн орны хүмүүсийн зан чанарыг өөрийнхөө бодсон бодлоор илэрхийлэхийг оролдъё, Бидний цөөхөн Монголчуудыг гаднахын бас юу юу гэж бичээд явж байгаа боллоо. Зарим нэгийг нь олж уншихад бас харамсалтай санагдаж байсан, энэ бичлэгээрээ бас би хариу барьчихна.

Англи

Ихэмсэг сурвалжит эртний гүрэн бол Их Британи билээ. Тэд бол их эелдэг харилцаатай мэт санагдавч цаагуураа дорд үзсэн байдалтай ч юм шиг санагддаг. Их боловсон харьцана, уучлаарай таны хажууд байгаа юм авчхаж болох уу, за их баярлалаа, төвөг удсанд уучлаарай гэх мэтээр. Ер бол ихэнх Англи эрчүүд хөлбөмбөгийн фанат байдаг, түүнээсээ болоод гар зөрүүлэх бол энүүхэнд. Манайх тэд дүгээр зуун тийм тийм улсыг колоничилж байлаа гээд бас онгирох талдаа.

Америк

Америк чууд бол дэндүү эрх дураараа, хүний нэр бүтэн цээжлэхгүй ээ анх юу гэж сонсон түүгээрээ л дуудна, бас ямар үйлдэл хийж харагдсан тэрүүгээр нь л нэрлэчихнэ. Нэг хүн зах дээр кардон хайрцаг эвхэж суугааг харчхаад Boxman гээд нэрлэчихнэ тэгээд дандаа тэр өгсөн нэрээрээ л ярина. За хэл яриа бол дэндүү хээгүй хар яриа гэдгийг үзүүлж өгнө дээ. Англичуудын эсрэг ертөнц шүү дээ. Арай гэж дүрмээ баримтлаад ярьж байгаа хүнийг бол: хөгшөөн чи одоо зурагтаар үг хэлэх гээд байгаамуу, яах гээд ерөнхийлөгч аятай ярих гээд байнаа л гэх байх. Америк оюутнууд бол гадны оюутнуудаас дүрмээрээ бол хамаагүй муу байх гэхэд хилсдэхгүй. Хувцаслалт бол үнэн тоохгүй тааралдсанаа өмсөнө. Хослол дээр пүүз, өглөө босоод унтлагынхаа хувцастай дэлгүүр хэсэж байх жишээтэй. За энд тэндээс цагаачилж ирсэн хүмүүсийн нутаг болохоор Линколин ахыг их хүндэтгэнэ.

Австри

Алдарч хөгжмийн зохиолчдын өлгий нутаг гэсэндээ, хөгжмийн боловсрол, мөн авьяасгүй хүн гэж байхгүй байхаа. Хөгжим тоглож чадахгүй Австри хүн байнуу гэвэл за бараг гарч ирэхгүй байх шүү.

Хятад

За ёстой барьцгүй хүмүүс шүү, тэр энэ гээд хэлчхэд хэцүү, бараг дотор нь өмнөд, урьд, баруун, зүүн гэж тус тусад хувааж байгаад ярихад ч багадахаар олон янзын ааш араншинтай хүмүүс. Ерөнхийдөө бол харахад ядуувтар харагдавч цаад хадгалуулж дарсан мөнгөний хээ тоогоор ч бол тэрбумтай болохоор болсон байгаа. Тэр өглөө эрт банкны очер гэж их урт дараалал. бараг хүн болгон өчигдөр нь олсон орлого мөнгөө өглөө нь хадгаламждаа хийнэ. Тэгээд л би ямар ч мөнгөгүй ээ ядуу хүн гээл худлаа үнэн яриал явна. Мөнгөө олдуул хамгийн түрүүнд нэг сайн цадталаа идэж авах гэсэн зарчимтай байдаг юм шиг байгаам. Нээх туранхай туранхай хүүхнүүд том том аягаар хэд хэдийг угсруулан идэж байгаа харагдана тэгээд тэр их идсэн нь хаагуур нь ороод гарчихдаг байнаа , нээх чөрийсөн хүмүүс. Хятад хүн ганцаараа бол зоригт арслан л гэсэн үг юуг бол юуг хийнэ. Харин хоёр гурвуулаа болоод хамтраад юм хийнэ гэвэл үлгэрийн далай, нэгнийхээ мууг үзэх гээд өт хорхойтноос ч дор юм болно.

Чех

Европын хятадууд гэсэн хоч зүүх болсон шалтгаан нь хамаг л жижиглэн бараа бүтээгдэхүүн юу л байна Чехд үйлдвэрлэж байгаа бололтой тэд бол их хөдөлмөрч.

Герман

Герман хүн нэг л за гэж дуугарсан бол ёстой найдвартай хэлсэн амандаа заавал хүрдэг үнэхээр тууштай хүмүүс. жишээ болгон ярихад, нэг цехийн ажил өглөө 08:00 цагт эхэлдэг бол ажилчид нь 07:30 гэхэд аль хэдийн ирчихсэн хувцас хунараа солиод бугуйн цагаа хараад яг найман цаг болохыг хүлээн суурь машиныхаа товчлуурыг дарах гээд хуруугаараа чичээд зогсож байдаг гэсэн. за нөхдүүдийн ажил 5 цагт тардаг бол 4 цаг өнгөрөөгөөд утсаа огт авахгүй шүү, яагаад гэвэл шинээр ажил гарчихна гэж бодоод яг цагтаа тарах гээд суучихна. Авууштай тал нь тээр холоос давхиж яваа машин замын хажууд хүн зогсож харагдах л юм бол хурдаа хасаад л заавал хүнээ түрүүлж гаргачхаад цаашаа явна. гээч. Мөн тэд хэзээ ч зам гарахдаа хэзээ ч замруугаа хардаггүй зөвхөн гэрэл дохиогоо хараад л гарна.

Итали

Италийн залуучууд хувцсаа индүүднэ гэж үгүй. Танайд индүү би юу гэж асуувал их гайхаж харснаа юу яриад байнаа тэр индүү гэдэг чинь манай ээж эсвэл эмээд л байдаг байх, хувцас индүүднэ гэж юу яриад байна настай хүмүүс л индүүддэг байх гэнэ билээ. Угаагаад хатсан бол өмсөөд л явна тэгээд гүйцээ.

Япон

Ёс жаягийг хатуу баримталдаг үндэстэн. Нүүрэн дээрээ худлаа инээгээд байна. Нэг зовлонтой юм нь шууд хүнд юм хэлчхэж чадахгүй дандаа тойруулаад л байна. За би танд хариуг нь хэд хоногоос хэлье ээ эсвэл утсаар тэгж байгаад хэлнэ гэх зэрэг тойруулаад л байна. Жуулчилж яваа хүнд бол жаргалын орон харин ажиллаж амьдарч байгаа хүмүүст бол ажил гэр ажил гэр гэсэн нэг тийм сонин циклд орчихсон, хамаг юм нь автомат хөнгөвчилсөн хэлбэрт орчихсон учраас амьдралаас авах эрч хүч гэж байхгүй болчихсон хүмүүс дандаа л энд тэнд амиа хорлолоо гэж сонсогдон. Харин их тусч, гудамжинд ганган байнуу гуйлгачин байна уу хамаагүй дурын хэнээс ч юм асуусан үг дүүгүй гараас хөтлөөд хайж явсан газар аваачаад өгнө. охидынх хөл нь бүгд майжиг бас баахан барби шиг цариатай. За тэр Harajuku гудамд очуул аниме манганы баатруудаа бодитоор харж болно шүү. Хөгшин настай хүний хажууд хоол идэж байгаад нэг ширхэг ч будаа аягандаа үлдээсэн байхын бол толгойн дундуур савх буугаастай. Япон хүмүүс бөхийж ёслохоороо 2 толгой нь бараг халц мөргөлдөх шахуу юм болно.

Орос

Ах нар бол их хээгүй гарууд. Хамт дэлгүүр хоршоо хэсч байгаад таарсан таараагүй хувцас аваал харсаар байхад багадах эсвэл уртдаж богинодож байхад чинь зүгээр гээд шал тоохгүй өмсөөд явна даа. Хөдөө бол зэрлэг мөөгөө зулгааж идээл харз ус уугаал нэг бодлын харьцахад ямар хүмүүс шүү. Масс ихтэй нуруу өндөр хүмүүс чинь биеийн хөдөлгөөн нь гүйцэгдэхгүй юм.

Словаки

Тэд бол мөнхийн өрсөлдөгч. Хоол идэх ч харайж гүйхэд ч уралдах шинжтэй. Хамт байхад харин төрсөн ах дүүгээс өөрцгүй, ноцолдож наадаж байхад тоглоом даахуйц, хүний итгэл даасан дажгүй хүмүүс шүү.

Швейцар

Хамгийн өглөгч ард түмэн гэхэд буруудахгүй боловуу. Гүй гүй надад хэрэггүй гээд байхад юм өгөх гээд зүтгэчихнэ. Хамгийн гол нь хоол хүнсэндээ маш их анхаарна, чанартай юм идэхгүй бол бие хаа яаж болдгийм гэнэ. Швейцарт эр хүн болж төрсөн л бол цэргийн албыг хаах чанд хатуу хуультай. Тэнд та хашаандаа нэг барилга барих гэвэл хавийн айл амьтнаас санал хүсэлт цуглуулах хэрэгтэй болно: би энд нэг ийм юм барих гэсиймаа танд ямар санагдаж байна гээл л за тэгээд ихэнх нь зөвшөөрч байвал нэг юм барьдаг байх.

Солонгос

Тэнд байсан хүмүүс надаас сайн мэдэх байх л даа, гэхдээ нэг юм хэлэхгүй бол болохгүй нь. Хаа газар хэдэн Солонгосчуудтай тааралдаг юм байна. та бүхэн тэгээд ямар ажил эрхэлдэг юм бэ дээ гэхэд бүгд нэгэн дуугаар би бизнесман гэж хариулдаг юм байна. Халаад ирэхээрээ ингэж байна: миний ганц үйлдвэрийг минь битгий хаалдаа манай үйлдвэр солонгост татвар төлж хамгийн сайныг нь хийж байна. үйлдвэрийг минь зүгээр байлгал даа ч гэх шиг өр төлөөс ихтэй байдаг юм шиг билээ. Танай үйлдвэрийн ажилчид хэд вэ гэхээр 10-ийн дотор гэдэг байгаа.

Зах зухаас нь нэг иймэрхүү. Дэлхийг тойрох гээд гарсан АМАЙ ирхийм бол энэ талаар бүтэн боть бичих байлгүй. Энэ бол хувь хүний л бодол шүү, Өрөөл бусад нь бас өөр өнцгөөс харна. Мөн энэ нь тухайн орны талаар ийм тийм гэж хэлэх гээгүй юм шүү, Элчин сайдын яамдуудаас нь мэдэгдэл ирээд байвал яршиг. Би дээрх орнуудаар заримаар нь очиж үзээгүй болно, ирээдүйд бол төлөвлөчихсөн байгаа л даа.

Хэсүүлч - Эрдэнэбаатар

Comments