Эргэлзээ Чамаас л боллоо.

Хорвоо дэлхий нойрсож, түнэр харанхуй ноёлсон цагаар хүмүүний элдэв ааш зан чанарууд хуран цугларч ийн хөөрөлдөв. Шохоорхол хамгийн түрүүнд байж ядан ийн өгүүлрүүн: өнөөдөр би нэгэн дур булаам бүсгүйг олж харсан түүнд маш ихээр татагдаж байсан даанч Сандрагч зан хажууд зүгээр байгалгахгүй бухимдуулсан дараа нь Мунхаг санаа тэр чинь нөхөртэй байвал яах уу гээд элдэв үг хэлээр ам хэлээ билүүдээд зүгээр байлгасангүй харин Эр зориг л намайг дэмжиж очиж танилцахыг зөвлөсөн тэгтэл харин энэ муу Эргэлзээ зан одоо яах бол гэж будилуулж, тэгээд харсаар байгаад явуулчихсан гээд Шохоорхол бусдыгаа муулж гарав гэнэ.

Тэгтэл өөр нэгэн хүний зан болох Найдлага, Горьдлого хоёр гарч ирээд ийн хэлэв: Шохоорхол андын үгийг сонслоо, чи Эр зоригийн үгийг дагахгүй дээ, одоо яая гэхэв дээ би тэр бүсгүйн доторх Горьдлого байсан юм, тэнд нэг дажгүй залуу над руу ширтээд байна гэж Догдлогч надад хэлсэн харин Зүрх сэтгэл болохоор сайхан мэдрэмж төрж байн аа гэж байсан, Горьдлого миний хувьд хүрч ирээд нэрийг минь асууж танилцаасай хэмээн мөн ч их хүлээсэн дээ, гэвч Яаруу зан, Бардам зан хоёр намайг наадхаа орхи гээд ятгасаар байгаад би яваад өгсөн гэх нь тэр. Шохоорхол Дурлалыг дуудаж уулзаад Эргэлзээг нийлж байгаад хоёр талаас нь зад загнав чамаас л боллоо, тэр Горьдлогын үгийг сонс вуу чи гэж байхад Харуусал зан бас зүгээр байж чадсангүй Эргэлзээ, Мунхаг санаа хоёрыг нудраад авав. Дурлал Эр зориг дээр очин, хөөе тэр Шохоорхлыг олигтойхон дэмжээд өгөхгүй яасийм , тэгсэн бол би дараагийн алхмаа хийх байв гэхэд. Эр зориг: би бүхий чадлаараа хичээсэн та нар гэхдээ хэрэгтэй үедээ намайг сонсдоггүй ш дээ гэхэд Гомдогч зан ирэн Эр зоригийг өмөөрөв. Санаачлагч зан гарч ирээд “Эрчүүдээ та нар зоригтой байлдаа” гэдэг лоозон хийвэл ямар бэ гэж хэлэв.

Эргэлзээг дурссан - Эрдэнэбаатар

Comments

Anonymous said…
vneheer goyo boljee