Өвөл цагийн зураглал.

Хэдэн найзуудтайгаа өнгөрсөн өвөл Хандгайт гарч гулгах санаатай явсийм. Манайхан ч гулгаад л би үүргэвчээ нээтэл камер маань байж байдаг байгаа. Уул нь гэртээ орхиод гарна гэж бодож байсийм хөдөө гадаа хүйтэнд эвдчинэ гээд авч явах бодолгүй байсан юм. Нэгэн аваад ирсэн хойно уул өөд өгсөж хэдэн минут зураглал хийвээ. Тэгсэн их хүйтэн бүр даараад гар салганаад камераа ч олигтой барь чададгүй. Тэгж тэгж нэг гараараа нэг барьж камерны хөлөнд нэг хийж дүрсээ бичив. тэгээд сүүлд нь бичсэн он сараа буруу бичсэн байлаа. 2008 биш 2009.01.10 гэж байх ёстой юм. Ком-оо ухаж байгаад John Williams нэг аяз таархаар нь sound болгоод таьчихав. Энэ сонирхогчийн шууд hard-д бичдэг камер болохоор аягүй чанар муутай. Гэлээ ч энэ бичлэгийг сая санаад тавимаар санагдаад тавилаа.

зураглаач - Эрдэнэбаатар

Comments