Гадаад хэл сурах гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь л хамаарна.


/Би өөрийнхөө бодсон санаснаа л бичлээ шүү. /Анх арван жилд ч бай оюутан байхад ч багш нар адилхан л яриад л би ч гэж улам дургүй болоод л яаж энэ англи хэл гэгчийг сурнаа гэхээс толгой өвдөх шиг болдог байлаа.

За тэгээд ер нь ажил дээр ч гэсэн хэлгүй бол цаашаа явахгүйнээ. Тэгж байтал аавын америк найз нь ирээд буцах боллоо. Аав тэгтэл чи ядаж ганц хоёр үг солиоч гэдэг байна. Тэгэхээр нь би номноос “Танд монголын цаг агаар ямар санагдав” гэж ганцхан өгүүлбэр л тас цээжлээд онгоцны буудал дээр гаргаж өгч байхдаа асуув. Түүнээс хойш гадаад дотоод явж нүд нээгдэж байлаа. Тэгтэл нөгөө хэлний бэрхшээл байнга дагаастай. Нэг удаа хүнээс юм асуумаар санагдаад, тэгтэл нөгөө аавын танилаас асууж байсан сайн цээжилсэн ганц өгүүлбэр санаанд орж байна тэгэхээр нь нэр үгийг нь өөрчлөөд л мэддэг үгээ орлуулаад л баахан юм асууж гарлаа. Жоохон урам орлоо бас нийлээд хэдэн өгүүлбэр цээжилж аваад л мэддэг хэдэн үгээ сольж хийгээд л асуух юмаа асуугаад л болоод байлаа. Ер нь бол ихэнх хэлний өргөн хэрэглэгддэг 300-500 үгийг цээжилсэн байхад хүн телевиз үзэж, сонин уншихад хангалтай гэж аль орны билээ эрдэмтдийн хэлснийг сонсч байснаар нилээд хэдэн шинэ үгтэй болж, тэднийгээ зохицуулаад хөөрхөн хэрэглэдэг болчихвоо. Гэвч бас хангалтгүй санагдаад өөр арга сүвэгчилсэн нь хөгжим, кино байлаа. Англи дуу МР-ндээ хийгээд хаа явна байнга л сонсож явлаа, үүний хажуугаар англи хадмал орчуулгатай кино нийлээд үзлээ, мэдэхгүй үг гарч ирвэл пауз хийж байгаад л компьютер дээрээсээ тольдоод л тухайн үедээ ойлгоод л цээжлэх албагүй дээ гээд үзээд л байлаа. /Толь бичиг хуудас хуудсаар эргүүлэх бас төвөгтэй санагдаад шивээд хайх нь хурдан байлаа, компьютер дээрээ кино үзэж байхад/ тэгээд үзээд л байсан нэг мэдэхнээ нөгөө тольдож байсан үг дахин гарч ирсээр би тольдох шаардлагагүй болж толгойд автоматаар суулгагдах шиг л болсон /энэ нь үгийг заавал махчлан цээжлэх албагүй утгыг нь ойлгоод өнгөрөхөд болно доо гэсэн үг юм л даа/ заа тэгээд сонсгол ч сайжирч хүний ярьсныг ерөнхийдөө гайгүй ойлгочихдог мөн өөрийнхөө хэлэх гэснээ хэдэн үгэндээ багтаагаад хүнд ойлгуулчихдаг гадаад хэл дээр тв үзэж байхдаа инээдмийн нэвтрүүлгүүдийг аль хэдийн ойлгочихсон чанга чанга инээгээд ч сууж байх шиг болжээ. Англи хэлний хувьд бол би дүрэм жоохон маруухан ч яриа болон ойлгох тал дээр өөрийнхөө хэмжээнд дажгүй гэж бодож явдаг аа. Дээрх бичсэнээ базаад хэлэхэд хэл гэдэг бол тухайн хүний өөрийн бодлоос л хамаарна. Хэцүү гээд анхнаасаа бодчихвол улам өөрөөсөө холдуулаад байх болно. Харин өөрөө өөртөө тохирсон арга зохиогоод хэлийг тоглоом наргиан болгоод ч юмуу эсвэл хэл сурахыг хүндээр тусгаж авахгүй хялбархан зүйл шүү дээ гээд өөртөө хэлж, жоохон ч атугай оролдож байгаарай гэж хэлмээр байна. Хүн гэдэг чинь жоохон зүйлээс л урамшдаг шүү дээ. Сайхан сайхан рекламтай сургалтын төвүүд дээр очоод багшаар юм заалгаад сурахгүй байвал үүнд та өөрөө буруутай, бусдад бурууг тохох шаардлагагүй харин өөрийнхөө толгойд байгаа хэрэггүй бодлоо авч хаядаа. Одоо би харин ийш тийшээ англиар захидал бичиж сурч байна. Бас болоогүй ээ “их санасан газар 9 есөн шөнө хоосон” гэгчээр япон, хятад хэлийг оролдож л байна гэхдээ залхуурал
& завгүй гэдэг нөхдүүдтэй нийлснээс хойш жоохон цалгардуулаад байнаа. За эцэст нь та бүхэнд амжилт хүсье! “Хэлтэй бол хөлтэй” аргагүй үнэн үг байна лээ шүү би өөрөө мэдэрсэн.


Ганхүүгийн Эрдэнэбаатар

Улаанбаатар хот


Comments