Живж үхэхгүйн тулд 4 мөч жинхэнээсээ махimun хэмжээнд ажилхийм.

Байр саванд юүлцэн их ус буюу Бассейн гэж ч умбах ордны /өвөр Монголоор/ талаар үргэлжилсэн үгээр бичиг үсэг тайлийл даа: Монгол хүн гэдэг чинь усанд хаясан чулуу гэдгээ, Хурмастаас буулгасан хур болгоны дараа байн байн батлаад байхын, Бас дотогшоо гадагшаа гүйгээд нүд бүлтэрч, нүүр суусан гэх соёлын шоконд орсноо гайхах, нүүдэлчин ардын хойч үеийн тасархай хээгүй Монгол зантай залуус, үүнээс цааш газар үгүй гэж бодсон хөрсний ирмэг дээр ганцаараа гиюүрч суухдаа, бор, шар, хар олон янзын эрээн мираан нөхдүүдийг атаархлын харцаар ширтэх зуураа, хувин дотор хуванцар тоглоом хөвүүлж тавьсан аятай хоёр тийшээ ганц нэг удаа нохой шиг самарч нус цэрээ гоожуулсаар бэлхүүснээс доош усруу зүглэх зүрх хүрэхгүй шорвог усыг гүзээнийхээ хирээр залгилж байх нь нэг биш нэжгээд нөхдүүдэд тохиолдож байсан бодит үнэн билээ.

Үүнээс улбаатайгаар Хурмаст эцгийн гэнэтийн шалгалтад тэнцэх санаатай, харь орны хамар өндөртэй нөхдүүдийн элэгний хөшөө болохгүйн тулд, усанд хаясан чулуу биш хөвж явах сал болий гэж шийдээл умбах ордны зүг хөлийн жороо жийвээ. Мөхөс би анх Уулийн Баяжуулах үйлдвэр буюу улс орны маань саалийн үнээ ганц үнээ болсон мөн ойрноос сааль сүү нь ширгэх шатандаа явж буй, Эрдэнэт гэх эрдэс баялгийн хотод хэд хоногийг хашир андынхаа урилгаар хивж өнгөрүүлбээ. Хангарьдын нэрийг зээлдэж авсан спорт харшид нь орж олон зүйлийг харж хаанаас эднийг олоо бэ гэж бодхийн хажуугаар, шумбах ордны үүдэн дээр ирээд үүнээс цааш гадуур хувцастай газар үгүй гэдгийг олж хараад, гадагш гүйж таарсан таараагүй усны формыг хэдэн цаасаар хумиж аваал, давхиал орчхов. Даарсан гэж тамтаггүй дальдчиж чичрээд, бэтийж мэтийж гар хөлөө базаал усны чулуу болох нь дөхөөл, сагсайж байсан омогшил нь сарвайх үйл хөдлөлөөр дуусгавар болгов. Хэд хоногийн дараа хүн дүрст хэлээ унжуулсан чулуу болох гэж байснаа ор сураггүй гээчээл, Хэсэг нөхдийн хамт Утаанбаатар дотроос Усан Бассейн гэгчийн хайж олоод л хацар амаа улайтал юүлж хийсэн усанд май чи гэтэл нь алгадуулахаар очив оо. Баримжаа суусан багц оймс элээсэн найзуушкаа гийнхаа зөвлөснөөр Багш гэгчийг нь хөлсөлж баахан цаас үрэхгүй гээл, цагаар авдаг чөлөөт бүсийг сонгоол, Хүн гэмээн хэлбэртээ найдаад зол зөнгөөрөө самгарч сурий гээл нүдээ аниал чулуу болох дүрмийг чанд сахиж байх нь тэрээ. Зиа зарим нэг бодит явдлыг замдаа хаяад товчхон тодотгохыг оролд ий ёоо, учир шалтгаан юу бэ гэвэл унтах амраг цаг болчоол Мэлмий, Мутар хоёр маань хормын дараа ажил хаялт зарлах гээд сандаргаж байнаа. Хэдэн сар туршид хэмнэж байгаа нь энэ гээд хэд арван цаасаараа цаг цагаар нэг цалгиж цагаан толгойг нь харж нэг ч эргүүлсэнгүй. Багш үгүй хүн Бассейн савны усанд бараа сураггүй живсэн сармагчин лугаа адил гэж эрдэмтний хэлсэнчлэн бодит байдал дээр балбаж сурснаас өөр зүйлгүй баахан мөчлөгийг бараад өнгөрвөө. Зөн зөнгөөрөө нэг жаахан ч гэсэн дөр сууж долоо байтугай далан мерт ч самардчихна гэж үсээ задгай тавиал тарнидаж байлаа. Анхаар! та нүцгэн угаалга хийнүү гэсэн самбарын доор саван хөөс болсон харчуул шүршүүрийн өрөөний inside байрлал Бассейнд орох эхний шалгалтаа давах гээл хир буртгаа урсгаж ариус ч байгаа энэ л үед нь Эмэгтэйчүүлийн өрөөгөө андуурсан авгай гэхэд арай залуу нэгэн давхиж орж ирээд ЭЭ БУРХАН МИНЬ гэж чанга бахирчаал далимд нь бас нүднийхээ булангаар Ханагар цээжтэй харчуулын хориотой бүсрүү хялам хийчээл гараад явчхав. Зарим нэг замирцан гарууд нь завшаан гархийг хүлээн усны хувцсыг үзэсгэлэнт бие дээрээ татсан охид хүүхнүүдийг харах гэж шүлсээ гоожуулж буй араатантай агаар нэгэн буй байдлыг илт гарган сарвайж самардах цагаараа сандал дээр өнгөрүүлэх нь ч бий. Нэг удаа мөхөс миний бие хашлага эргээс холдцон , харсан зүгрүүгээ самардан шал пал хийлгэн үсчүүлж явтал чөтгөрийн барлаг ирээд шүрмэс татаагаад явчих шиг болвоо. хөл хөшчөөл хөдөлж чадахгүй болсон болохоор чулуу болох эхний алхам хийгдэж аниргүйхэн доошилж байх агаад энэ үед хүчилтөрөгчийн нөөц zero болоход манарлын байдал үүсч бие организим даяар каринтин зарлагдаж би гэдэг хүн чинэ төв бассейн ны таван метрийн гүн рүү буулт хийж байхийм, өмнөх амьдрал нүдний өмнөөр тайлан тавьж үзэгдээл, хорвоо чи яасан хатууяа би ч гэсэн яасан өчүүхэн юм бэ гэж бодохын зэрэгцээ статик судалгаа хийв: за хөө 1987 онд байгуулагдсанаасаа 5 хүн төв бассейн дотроос Бурхны орон зорьсон түүхтэй гэж сонссоных би аягүй бол 6 дахь болж таарах шив дээ гэж дүн шинжилгээ хийв. Энэ үед гэнэт хаанаас ч юм бүү мэд СТАР ЭНЖИН залуу минь гэх сонсогдов, гэнэт 4 мөч махimun хурдаар ажилж хамгийн ойрын хананд хөлөөрөө тийрэлт хийн дэлхийн татах хүчийн эсрэг дээшээ бүр дээшээ будет весегда солнце гэсээр агаар мандал дээр гарч ирээл Бурхандаа нэг залбирчаал бушуухан нээх том амьсгалав. за за үүнээс хойш самарч сарвайсангүй удаж дээ. Тэгээд ч их усыг юүлсэн сав суулга маань шанаган шүүр шиг салж савираад дээвэр нтэр нь, мөн чулуунаас дээр заяатай хүнүүс нь валиар завааныг магтан тоочоол магад цаашдаа ирээдүйд яах нь бүрхэг байгаа сураг дуулдсан, Би одоо тэгж маяглахгүй машид итгэлтэй гээр багш вагш нтэрийг нь аваал номтой юмыг номоор нь сурий гэж боджийна ш дээ. Гэхдээ арван онтойгоо мэндэлчихээд сарвайх самардадгийм билүү гээл сэтгэжийна даа, Хамт самардах блогчид байвал болжийна ш дээ. за ингээд кийборд нүдхээ эцэс болгоё доо.

Умбах ордноос сурвалжилсан- Эрдэнэбаатар

Comments

Chandmani said…
сайхан инээж авлаа... пуст всегда будет ты...
Admin said…
Chandmani: инээсэн бол яамайдаа.